Нийслэлийн Засаг дарга “Газар чөлөөлөх нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/59 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/874 дүгээр захирамжаар батлагдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны ажлын байрны нөхцлийг сайжруулах, Сэлбэ дэд төвийн төсөлд хамрагдаж буй айл өрхийг түр шилжин суурьшуулах 50 айлын орон сууцны барилгын газарт байгаа газар эзэмшигч иргэдийн нөхөх олговрын жагсаалтыг баталлаа. Захирамжаар батлагдсан 2 иргэнд олгох нөхөх олговрын 235 000 000 төгрөгийг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн I шатны ажлын Улаанбаатар хотын хариуцах хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хяналт тавина гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ТӨСӨЛД ХАМРАГДАЖ БУЙ АЙЛ ӨРХИЙГ ТҮР ШИЛЖИН СУУРЬШУУЛАХ
50 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ГАЗАРТ БАЙГАА ГАЗАР ЭЗЭМШИГЧ
ИРГЭДИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ЖАГСААЛТ
№ | Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр | Хаяг, хашааны дугаар | Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ | Барилгын талбайд орсон газрын үнэлгээ | Кадастрын зураглалын үнэ | Нийт /төгрөг/ | ||
Үл хөдлөх хөрөнгө | Эд хөрөнгө | Хэмжээ /м2/ | Үнэ /төгрөг/ | |||||
1 | Гомбын Ганболд ХА60081311 | СБД, 14-р хороо, Хандгайтын 32-306б тоот | 1 | 93 492 400 | 493 | 6 507 600 | – | 100 000 000 |
2 | Сономгомпилийн Цолмон НБ71071904 |
СБД, 14-р хороо, Хандгайтын 31- 306 тоот | 1 | 127 542 000 | 565 | 7 458 000 | – | 135 000 000 |
НИЙТ | 221 034 400 | 13 965 600 | 235 000 000 |