Он гарсаар нийслэлд 163 удаа газар хөдөлжээ

7a3nqefaigbd98nb0g801q20p5Газар хөдлөх аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл энэ оны анхны хурлаа хийж, бүрэлдэхүүнээ шинээр баталсан байна. Байнгын ажиллагаатай зөвлөл шадар сайдын шууд удирдлагад байх бөгөөд орлогч даргаар нь Барилга, хот байгуулалтын сайд болон нийслэлийн Засаг дарга нар ажиллах юм байна.

Түүнчлэн зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд 10 яам, ОБЕГ, МХЕГ, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, ШУА зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд багтсан аж.

2015 он гарсаар нийслэлд нийтдээ 163 удаа газар хөдөлсөн бөгөөд үүнээс 107 нь Эмээлтийн бүсэд бүртгэгдсэн байна. Түүнчлэн энэ онд Гүнтийн даваа орчимд шинээр газрын чичирхийлэл идэвхжиж эхэлсэн ажээ. Энэ сарын 18-ны байдлаар Гүнтэд 35 удаа газар хөдөлжээ.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …