“Шинэ үе” продакшнтай холбоотой нэгэн мэдээлэл цахим сүлжээгээр тараад байна. Жүжигчид Хөх хотод аялан тоглолтоор явж байгаа бөгөөд хамтлагийн гишүүд авто осолд орсон талаар шуугиж байна. Ослоор жүжигчин Т.Билгүүн амиа алдаж хамт явсан хоёр жүжигчний биеийн байдал тааруу байгаа талаар тодорхой бус мэдээлэл түгэж эхэллээ. Энэ тухай жүжигчин Т.Билгүүний дүү өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ.
Мөн Хөх хотод сурдаг оюутнууд энэхүү мэдээллийг үнэн болохыг хэлжээ. Энэ мэдээлэл нь одоогоор баттай эх сурвалжийн мэдээлэл биш бөгөөд бид эргэн мэдээлэх болно.
Г.Эрдэм