Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам 2015 оны 02 дугаар сарын 01–ний өдөр Туул гол дээр болно. Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчид, жуулчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал, тэмцээн болно. Мөн нийслэлийн иргэд, жуулчдад зориулж урлагийн тоглолт, өвлийн хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ явагдана.
Улаанбаатарын өвлийн наадам 02 сарын 01-нд болно
Улаанбаатарын өвлийн наадамд оролцох гадаадын жуулчдад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 4, 5 одтой зочид буудлуудад 50 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгож байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.