Цагаан хулгана өдөр

download (1)2015.01.24 / БИЛГИЙН ТООЛЛЫН 4
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын 1 сарын 24, Билгийн тооллын 4, шувуун хушуут одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн нар 8 цаг 22 минутанд мандан, 17 цаг 28 минутанд жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах бүтээл туурьвал эхлэхэд сайна. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …