Өнөөдөр морь, нохой жилтнээ эерэг сайн

uls_53d83d3eb0df1_1Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 26. Даваа гараг.

Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 7. Сумьяа гараг.

Дэлгэрүүлэгч одтой, 5 шар мэнгэтэй хар бар өдөр . Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд эм эмнэлгийн элдэв үйл үйлдэх, биеийн тамирыг сэргээх, амилуулах, хишиг дуудуулах, хот балгадын үйлд сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бөө удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, луу, могой, хонь, нохой,  болой. Хол газар яваар одогсод баруун урагш  мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …