Т.Батцэцэг: Японы загварын агентлагаас ажлын санал тавьсан

19b91ee8c9fd0dbdoriginalДэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн Т.Батцэцэгтэй цөөхөн хором ярилцлаа.

-Дэлхийн миссийн тэмцээнд оролцож ирснээс тань хойш багагүй хугацаа өнгөрлөө. Одоо ямар ажил хийж байна вэ?

-Тэмцээнд оролцож ирснийхээ дараа хэсэг хуга цаанд амарлаа. Одоо “Шилмэл заг-вар” агентлагт багшилж байна.

-Та телевизэд хөтлөгч хийдэг байсан. Тэр ажлаа хийхгүй байгаа юм уу?

-Телевизийн ажлаа хийхээ больсон.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр танд гадаадын загварын агентлагт ажиллах санал ирсэн гэх боллоо. Та тийм санал хүлээн авсан уу?

-Та хаанаас мэдсэн юм бэ. / инээв/ Японы “Startels” нэртэй загварын агентлагаас надад ажлын санал тавьсан. Гэхдээ тэр саналыг нь хүлээн авах эсэхээ одоохондоо шийдээгүй байна.

-Таны Дэлхийн миссийн тайзнаа бүжиглэсэн монгол хатны бүжиг хараа булаам байсан. Үндэсний хувцас тань хүртэл бусдаас содон харагдсан. Монгол хатны бүжгийг танд хэн дэглэж өгсөн бэ?

-Бүжигчин М.Бямбаа тэмцээнд зориулан дэглэж өгсөн. Сорхугтан хатны бүжиг байгаа юм. Би багаасаа бүжиглэх дуртай хүүхэд байсан. Одоо бэлли дэнсээр сонирхон хичээллэж байгаа.

-Дэлхийн миссийн тэмцээнд оролцоод олон найзтай болсон уу?

-Олон найзтай болсон. Мөн олон хүнээс урмын үг сонссон. Тэр бүгдээс эрч хүч авч илүү ихийг хийж бүтээх зорилготой боллоо.

-Дэлхийн миссийн тэмцээний үеэр таныг ээж тань очиж дэмжсэн гэсэн. Ээж тань тэмцээний турш тантай хамт байсан юм уу?

-Ээж намайг үзэгчийн суудлаас дэмжсэн. Тийм болоод ч тэр үү би тэмцээний үеэр өөртөө итгэлтэй байсан.

Б.Сийлэн

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …