Спорт гэдэг сэтгэлзүй, бие бялдар, хүмүүжил гурав нийлж байж цогц болдог. Тэр ч утгаараа сүүлийн үеийн бодибилдинг фитнессийн клубууд зөвхөн бие бялдарын хөгжилд анхаарах биш, хүний сэтгэл зүй, хүмүүжил, оюун ухаан болон сэтгэхүйн тал руу нь анхаарч ажиллах болсон. Тэгвэл энэ бүхнийг нэгэн дор цогцлоож Олон улсын стандартын дагуу SHINOBU FIGHTING FITNESS клуб шинээр байгуулагдаад удаагүй байгаа билээ. Энэхүү клуб нь залуучуудад бодибилдинг фитнессийг сурталчилж, зөв таниулах, нийт хүүхэд залуучуудыг эрүүл чийрэг бие бялдартай болгох тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал МЗХ-ны “И юу О юу” аяны хүрээнд хэрэгжиж буй Унадаг дугуйтай Улаанбаатар хөтөлбөрийг “Шинобу файтинг фитнес клуб” дэмжсэн дугуйн аялал мөн Шиноби фитнесс клуб болон Монголын Залуучуудын Холбоо, Монголын бодилдинг фитнессийн холбоотой хамтран SHINOBU CUP 2015тэмцээнийг тус тус зохион байгуулсан юм.
Ийнхүү олон залуусыг “Спортлог” аянд уриалан дуудаж чадсан SHINOBU FIGHTING FITNESS клуб нь 2014 оны “Best of Mongolia” наадмын шилдэг клубээр шалгарч 2015 оноо амжилтын хураар дүүрэн угтлаа. Тиймээс ч Монголын спортлог залуус, нийт гишүүд, fighting фитнесс сонирхогчиддоо талархлын 50 хувийн урамшуулалыг 2-р сарын 2 хүртэл зарлаад байгаа аж.