Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв нь 2013 оноос эхлэн Монголын Залуучуудын Холбооны дэргэд байгуулагдаж залуучуудад эх орноо танин мэдэх, зөв аялах төлөвшлийг олгох үүднээс “Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” үндэсний хөтөлбөр дэвшүүлэн амжилттай ажиллаж байна. Гадаад дотоодод аялал зохион байгуулахаас гадна хоёр өөр орны ёс заншил, хэл соёлоо хуваалцах танин мэдэхэд нь залуучуудын гүүр нь болж байна. Энэ ажлынхаа хүрээнд “Бид Монголын залуучуудыг дэлхийгээр хөтөчлөнө” уриатай гадаад аяллууд болон албан байгууллага, хамт олонд зориулсан “Алтан намар” амралтын өдрийн хөгжөөнт аялал, Хүүхэд багачууддаа зориулан “Содон тур” танин мэдэхүйн өдрийн аялал, тусгай сонирхлын аяллууд Нохой чарганы аялал, Харзны усанд орох, Дугуйн аялал,Морин чарга аялал, гэх мэтээр улирал цаг үетэйгээ уялдуулан аяллуудаа төрөлжуулэн зах зээлд хамгийн хямд өртгөөр чанартай гүйцэтгэж байна. Энэ удаад “Гоёмсог ЦАСНЫ БАЯР” нэр бүхий хөгжөөнт танин мэдэхүйн аяллаа албан байгууллага, хамт олон, оюутан залуустаа танилжуулж байна.
Аяллын чиглэлүүд
Аялал 1. “ Монголын нууц товчоо амралтын газрыг түшиглэсэн цасны баяр
Аялал 2. “УЛААНБААТАР” цанын баазыг түшиглэсэн чаргатай баяр
Аялал 3. \ Олон Улсын “НАЙРАМДАЛ” зусланг түшиглэсэн хөгжилтэй цасны баяр
Аялал 4. “Овооны энгэр” жуулчны баазыг түшиглэсэн содон цасны баяр
Аялал 5. “ Горхи –Тэрэлж”-ийн БЦГ-ыг түшиглэсэн түүхэн цасны баяр
Аялал 6. Богдхан уулыг түшиглэсэн алхалттай цасны баяр
Аялал 7. Аглаг бүтээлийн хийдийг түшиглэсэн сүсэгтэй цасны баяр гэсэн чиглэлүүдээс дуртайгаа сонгон байгууллага хамт олноороо аялж болох юм байна. Мөн тухайн байгууллага, хамт олны хүсэлтийн дагуу нэмэлт захиалгаар Нохой чарганы аялал, Харзны усанд орох, Дугуйн, Морин чарга тусгай аяллуудаар ч үйлчлэх аж.