МЗХ 2 дугаар сарыг хайраар давалгаалуулна

1429ee4a661bb94c870f23604da3d9f4Сүүлийн жилүүдэд залуу гэр бүл, залуу хосуудын нэг нэгнээ ойлгоогүй, амьдралын туршлага дутмагаас болж үүдсэн хэрүүл маргаан, үл ойлголцол зэрэг нь залуучуудын сэтгэл санаа, амьдралын хэв маягт нөлөөлж муу зуршил, буруу үйлдэл хийхэд хүргэх явдал нэмэгдэх хандлагатай байна. Монголын  Залуучуудын  Холбоо нь Залуучуудын төв байгууллагын хувьд залуу хосуудын харилцаа, үл ойлголцол, тэдэнд үүсээд буй асуудал, бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дэмжлэгүзүүлэх, амьдралын зөв замд чиглүүлэхажлуудыг хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Тиймээс Монголын Залуучуудын Холбоо Залуучуудад хайрын мөн чанар, үнэ цэнийг ойлгуулах, хосуудын амьдралд хэзээ ч мартагдашгүй нандин дурсамж үлдээх зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарлаж түүнийхээ хүрээнд залуучуудад хайрын мөн чанар, үнэ цэнийг ухамсарлахад чиглэсэн олон талт үйл ажиллагааг өрнүүлж эхлээд байна. Тухайлбал 17 дах жилдээ зохион байгуулагдаж буй “Цагаан Уул” хайрын  шүлгийн наадам мөн “Дугуйтай болзоо”, “Хайртдаа  өгөх бэлэг” гэх мэт олон  арга хэмжээгдурдаж болно.

 “Хайртдаа өгөх бэлэг” арга хэмжээгэнэ оноос эхлэн Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл  ажиллагаанд “Хосын бэлэг дурсгалын үзэсгэлэн  худалдаа”, “Хайраа цоожлох ёслолын ажиллагаа”, “Хосуудын  фото зургийн уралдаан”зэрэг  олон сонирхолтой  арга  хэмжээнүүд багтаж байгаа юм.

Хайр дуудсан хайрын сар хаяанд ирж “Хайртдаа өгөх бэлэг” тань  заавал  үнэтэй  байх албагүй. Бэлэг гэдэг чин сэтгэлийнх байвал хамгийн үнэтэй байдаг болохоор таны чин сэтгэлийг илэрхийлж хожим нь ч дурсагдаж чадах бүх зүйл сайхан бэлэг байж чадна.

Тэрхүү хайртдаа өгөх хамгийн нандин бэлгээ “Хайртдаа өгөх бэлэг” үзэсгэлэн худалдаанаас ирж сонгоорой.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …