Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажлуудаас хүн бүрт хүрсэн нэг чухал асуудал бол оюутны тэтгэлэг. Оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй, онц сурвал нэмэлт 70 хувийн тэтгэлэг авдаг болсон.
Хотод оюутнаа сургадаг хөдөөгийн эцэг эхчүүд муу хүүхэд минь яажшуухан байгаа бол, өлсөж байгаа болов уу, даарч байгаа болов уу, хичээлээ хийж байгаа болов уу гэх зэргээр санаа зовж суудаг байсан. Харин хотын эцэг эхчүүд өдөр бүр оюутандаа санаа тавих, хоол унааны мөнгө өгөхөөс эхлээд амьдралд нь дарамт дээр дарамт болдог байсан нь нууц биш.
70 мянгын тэтгэлэгтэй болсноос хойш эцэг эхийн нуруун дээрх ачаа тэр хэрээр нимгэрч, оюутнууд ч чөлөөт цагаа архидаж, өнгөрүүлэхээс илүүтэй хичээлээ хийж онц сураад 70 хувийн нэмэгдэлтэй тэтгэлэг авахыг хүсдэг болсон билээ. Анхандаа бэлэн мөнгө тараалаа гэдэг шүүмжлэл байсан боловч дэлхийн жишгээр оюутнуудаа тэтгэлэгтэй болгож, хариуцлагатай оюутан төлөвшүүлж байгаад иргэд баяртай байгаа аж.