Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 онд “Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ыг байгуулсан.
Төлөвлөгөөний дагуу тус газар 2015 онд 182 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүнд:
Төлөвлөгөөний дагуу тус газар 2015 онд 182 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүнд:
- Паркийн хашаа барих, түр хүчдэл, түр усан хангамж татах ажлыг нийслэлийн төсвийн 1,6 тэрбум төгрөгөөр;
- 103 мгв хүчин чадалтай дулааны станцыг хувийн хэвшлийн 30 тэрбум төгрөгөөр; Хоногт 20000 м3 ус цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжийг Европын сэргээн босголтын банкны 30 сая еврогийн хөрөнгө оруулалтаар;
- Инженерийн шугам сүлжээг байгуулах ажлыг Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолоор батлагдсан бондны үлдэгдлээс /75 тэрбум/
санхүүжүүлж 2015 оны бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээ мэдээллээ.