Улаанбаатар хотын соёлын өдрүүд Тайваньд эхэллээ

p19ci2lf8d1ccv3sbcft1dd117eiaТайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Сигийн санаачлагаар Тайпей дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг 2015 оны 1 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Тайванийн Хуалень, Тайпэй хотуудад зохион байгуулж байна. Соёлын өдрүүдийн нээлт 01 дүгээр сарын 24-ний өдөр Хуалень хотын Вандана хийдэд  “Монгол гэр” –ийн нээлтээр эхэллээ.  Ёслолыг нээж, соёлын өдрүүдийг  санаачлан зохион байгуулагч Вандана хийдийн хамба лам Уй Си “ Аугаа их Чингис хааны төрж мэндэлсэн Монгол гэр арлын Тайваньд сүндэрлэн бослоо. Дэлхий шигээ бөөрөнхий, бөмбөрцөг хэлбэртэй энэ гэр Монгол  соёлын  тод  төлөөлөл болон үүд хаалгаа нээж байна. Монгол гэр байгаа газар бүхэнд Монголын төлөөлөл байх болно. Монголчууд шинэ гэр барихдаа найр хийдэг уламжлалын дагуу бид ч мөн гэрийнхээ нээлтийг хийж байна. Монголын хөх тэнгэр нь цэлмэг, хүн ард нь эрүүл энх аз жаргалтай байхыг хүсье” хэллээ.    НИТХ-ын төлөөлөгч бөгөөд НЗД-ын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Алтанцэцэг хэлсэн үгэндээ “Монгол Тайванийн харилцааг цаашид бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хамгийн дөт зам бол соёлын харилцаа юм. Тиймээс Монголын Үндэсний болон уламжлалт урлаг, соёлыг Тайванийн ард түмэнд сурталчлан таниулах  ажлыг санаачлан зохион байгуулж байгаа  Вандана хийдийн хамба лам Уй Си болон бусад хүмүүст талархаж байгаагаа илэриийлье”  гэлээ.  Улаанбаатар  хотын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн С.Элбэг  “Улаанбаатар  Тайпэй хотуудын харилцаа 1997 оноос эхэлсэн. Соёл урлаг, биеийн тамир, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарт хамтран ажилладаг. Энэ удаа Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулж, Монголын соёлыг түгээх, сурталчлах бас нэгэн төв үүд хаалгаа нээж байна. Тайванийн ард түмэн Монгол гэр, морин хуур, Монгол соёл урлагтай танилцах энэхүү өргөөний үүд байнга нээлттэй байна гэдэгт итгэж байна” гэлээ. Соёлын өдрүүд  Тайванийн Хуалень хотод орших Вандана хийдэд Монгол гэрийн нээлтийн ёслол, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн уран бүтээлийн үзэсгэлэн,  Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн тоглолтоор үргэлжилж байна.  26, 27-ны өдрүүдэд Тайпэй хотод үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
p19ci2lf8c1d2dg3710bh111t15po2 p19ci2lf8d1fvpn6o13rt1risk2tc p19ci2lf8d19ac1bje1ud81c0s18le9 p19ci2lf8df2jita19p0jbcs447
Гэрэл зургийг С.Цацралт
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …