“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ

c0b6d5e9e7d36312079d4a4d9f9e553bАж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа 2015 оны 1 дүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 4 өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор “Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд нийт 130 гаруй Аж ахуй нэгж, үйлдвэр эрхлэгчид оролцоно. Монголын уламжлалт цагаан сарын баяраар дотоодын үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засч, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хайртай дотны хүндээ гарын бэлэг барьж үндэсний хувцасаар гангарахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …