Хууль хяналтын байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн болжээ

288888-300x134Дархан-Уул аймгийн хууль хяналтын байгууллагуудын хамтарсан “ЭБШХуулийг хэрэгжүүлэхэд хүний эрхийг хангах нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн 2015 оны 01 сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан байна. Зөвлөгөөнд  аймгийн Иргэдийн хурлын дарга, Засаг даргын тамгын газрын дарга, Давж заалдах шатны 9 дүгээр шүүх, сум дундын 7 дугаар шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, 9-р тойргийн Тахарын алба, Монголын өмгөөлөгчдийн холбооны Дархан-Уул аймгийн салбар зөвлөлийн ажилтан, албан хаагчид оролцжээ.

Зөвлөгөөнөөр байгууллага тус бүр хүний эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын тайлан тавьж, цаашид Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангахад анхаарвал зохих асуудлуудын талаар хэлэлцсэн байна.

Зөвөлгөөнөөс 2015 оныг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хууль ёсны дагуу явуулж, байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг хангахад өөрчлөлт гаргах жил” болгох уриалга гаргалсан ба тус арга хэмжээний талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …