“Цагаан уул” наадам залуу найрагчдын чансааг тодорхойлдог

2c3b63224dfa74a699a341fc690a3001Гэгээн хайрыг магтандуулагчид хуран чуулдаг “Цагаан уул” хайрын шүлгийн наадам 17 дах удаагаа учран золгож байна. 1991 оноос хойш өдгөөг хүртэл зохион байгуулагдахдаа утга учраа алдаагүйд олон хүн талархалтай ханддаг. “Хайр”-аар овоглосон энэ наадам ирээдүйн яруу найрагчдыг төрүүлэхэд томоохон түлхэц өгөн наадмын хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж аймаг тус бүрт хайрын шүлгийн наадам зохион байгуулж, тэндээс тодорсон тэргүүн найрагчид, нийслэлээс шалгарсан найрагчидтай уралдаж тэргүүн байраа тодруулдаг. Ийнхүү хөдөө орон нутгаас маш олон залуу найрагчид шүлгээ сойдог нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож залуу яруу найрагчдын чансааг тодорхойлдог билээ. Энэхүү наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр тус тус шалгарсан нь энэхүү наадмыг ямар үнэ цэнэтэй болохыг улам тод томруун харуулах бизээ.

Залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу явъяастнууд төрөн гарахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг “Цагаан уул” наадмын эхний шалгаруулалт энэ сарын 21-ээс эхэлсэн бөгөөд одоогоор 10 гаруй материал хүлээн аваад байна. Тэгвэл энэ жил шүлгэн хүлгээ сойсон хэн гэж аавын хүү, ээжийн охин “Цагаан Уул” –ын эзнээр тодрохыг хүлээх л үлдээд байна. Уг наадмын сүүлийн шалгаруулалтыг 2015-02-13-ны 12 цагаас Улаанбаатар чуулгат хүрэлцэн ирж үзээрэй.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх

“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. …