Монгол улсад ажиллаж буй Вьетнам иргэдтэй уулзана

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас санаачлан, БНСВУ-ын Элчин сайдын яамтай хамтран Монгол Улсад олноор ажиллаж амьдарч буй Вьетнам иргэдтэй маргааш буюу 21-ний өдөр уулзалт зохион байгуулахаар болжээ.

Уулзалтаар манай улсад оршин сууж буй БНСВУ-ын иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Харьяатын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журмыг сурталчлан таниулах зорилготой юм. Уулзалтын үеэр байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, үйлчилгээний талаар мэдээлэл өгнө.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …