ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.27/

2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар

0- aaaalogo_shineМОНГОЛ УЛСАД

Агаарын чанарын төлөв байдал

Улаанбаатар хотын гэр хорооллын орчим агаар “Их”, “Маш их” бохирдолтой, бусад хэсгээр “Бага зэргийн” болон “Дунд зэргийн” бохирдолтой байлаа. Агаар бохирдуулах бодисын 7 хоногийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6-51 хувиар тус тус бага байна.

Хүснэгт. Агаарын чанарын төлөв байдал, 1 дүгээр сарын 19-нөөс 25

00-airpolute01.27

Томуу, томуу төст өвчин өнгөрсөн 7 хоногийн дунджаас буурсан үзүүлэлттэй байна

Нийслэлийн хэмжээнд 80446 хүн амбулаторийн үзлэгт хамрагдсаны 6874 тохиолдол буюу нийт үзлэгийн 8.5 хувийг томуу, томуу төст өвчин эзлэж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

00-tomuu3

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдварын мэдээлэл

2015 оны 1 дүгээр сарын 21-нийөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21790 хүн өвчилж, 8691 (39%) нас барсан байна. 1 дүгээр сарын 14-өөс хойш 428 шинэ тохиолдол, нас баралт 213 хүнээр нэмэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo

Санал болгох мэдээ

ГССҮТ, Солонгосын эмч нарын баг хамтран микроскоп ашиглан нурууны мэс засал хийжээ

Шинэ оны босгон дээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар …