Мөнгөн усны хордлогоос сэргийлэх ЗӨВЛӨМЖ

00-mungun usСүүлийн жилүүдэд хүн амын дунд мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр гэрийн нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, 2015 он 1 дүгээр сард Баян-Өлгий аймагт 2 хүн мөнгөн уснаас үүдэлтэй хордлогод өртсөн тохиолдол бүртгэгдлээ.

 Гэрийн нөхцөлд мөнгөн усыг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол нь таны болон танай гэр бүлийнхэн, эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.

  Иймээс ард иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж, мөнгөн усны хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

1. Мөнгө усанд өртсөн, мөнгөн ус асгарсан тохиолдолд холбогдох мэргэжлийн хүмүүсийг иртэл дараах арга хэмжээг авсан байх:

 – Орон нутгийнхаа Онцгой байдлын газарт даруй мэдэгдэнэ.

 – Тухайн өрөөнд ажиллаж байгаа агааржуулагч, сэнсийг унтрааж, мөнгөн ус асгарсан газрыг даруй орхиж гарна.

 – Тухайн газарт гаднаас хүн нэвтрэн орохыг хориглоно.

 – Мөнгөн усны уур өрөөнөөс гадагш алдахаас сэргийлж, хаалганы завсарыг даавуугаар чигжинэ.

  – Тухайн мөнгөн усанд өртсөн газарт байгаа цахилгаан хэрэгслийг өрөөнөөс зөөж гаргаж болохгүй.

 – Мөнгөн ус гутал хувцсан дээр хүрэлцсэн бол тэдгээрийг тайлж, гялгар уутанд хийн, амыг нь битүүмжилж өрөөнөөс гарган салхины дор тавьж, мэргэжлийн хүмүүст хүлээлгэж өгнө.

 – Мөнгөн ус арьсанд хүрсэн бол нэн даруй бүлээн устай шүршүүрт орох, үсэнд сул шүлтлэг савангаар угаана.

 – Мөнгөн ус нүдэнд орвол цэвэр усаар 10-15 минут сайтар зайлна.

 – Мөнгөн ус залгисан тохиолдолд их хэмжээний шингэн зүйл ууна.

 – Асгарсан мөнгөн усыг ахуйн зориулалтаар хэрэглэдэг тоос сорогчоор соруулж болохгүй.

 2. Та болон танай хөрш айл, албан байгууллага мөнгөн устай ажиллаж буй сэжигтэй тохиолдол илэрвэл орон нутгийнхаа Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлэв.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …