Украинд онц байдал зарлажээ

1u9lah6gpnhv73m8te8qmulrebДайны хүндхэн нөхцөлд байгаа Донецк, Луганск мужуудад онц байдал зарлахаар болсон тухай Украины Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдэв.

Украины Засгийн газар ард иргэдээ аюулаас хамгаалж, тайван амьдруулахын төлөө ийм шийдвэр гаргаж байгаа хэмээн тайлбарлажээ. Онц байдлын хүрээнд Украины Засгийн газрын тусгай комисс зүүн хязгаарт ажиглалт хийх юм.

Сөргөлдөгч талууд өнгөрсөн есдүгээр сард байгуулсан гал зогсоох гэрээгээ зөрчиж, улам тэмцэлдэх болжээ. Хамгийн сүүлд танк, их буугаар тасралтгүй галлаж байгаагийн улмаас 30 орчим хүн алагдаж, 100 гаруй хүн шархадсан байна.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …