Доналд Трамп Америкийн Ерөнхийлөгчид нэр дэвшжээ

470821_donald_trump_241014_x800Америкийн тэрбумтан Дональд Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж мэдэгджээ. Тэрбээр өөрийгөө “Улс орныхоо хүчирхэг байдлыг нь эргүүлэн авчирч чадах цорын ганц нэр дэвшигч” хэмээсэн байна.

 Сонгуульд ялбал Трамп “Исламын улс бүлэглэлийг дарж, Иран дахь цөмийн зэвсгийн боловсруулалтыг нэн даруй зогсоон, ажлын байрыг нэмэгдүүлж, төсвийн хомсдолыг багасгана” гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүний өрсөлдөгчөөр АНУ-ын Төрийн департментын тэргүүн асан Хиллари Клинтон, Бушийн гэр бүлийн удам угсаа болох Жеб Буш болон Митт Ромни нар байх гэнэ.

Трамп Буш болон Ромнид ялах ямар ч боломж байхгүй гээд харин Клинтонтой “тэмцэнэ” гэж амлажээ. 

ikon.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …