Ашигт малтмалын газрын тооцоогоор баяжмалыг нь цэвэр зэсэд шилжүүлэн тооцвол энэ онд “Эрдэнэт” үйлдвэр 122, “Оюу толгой” 111 мянган тонныг үйлдвэрлэнэ. Оюутолгойн ил уурхайгаас энэ оны эхний улиралд 24.5 сая тонн хүдэр олборлоод буй мэдээлэл бий. Төлөвлөгөөгөөр энэ оны сүүлчийн хагас жилд тус ордоос 450 сая тонн зэсийн баяжмал экспортлох аж. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийнхтэй нийлээд 900 мянгаас нэг сая орчим тонн зэсийн баяжмал манай улс экспортлох аж.
Цаашид 2015 он гэхэд 400 орчим мянган тонн цэвэр зэс гарах баяжмал үйлдвэрлэх юм.
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэг тонн нь 7100 ам.долларын ханштай болж мэдэхээр байгаа юм. Энэ нь улсын төсөвт суулгасан үнээс дээгүүр ч эрдэмтдийн таамаглаж байснаас даруй 400-500 ам.доллараар буурсан үзүүлэлт аж.
Эх сурвалж: