Колумб бүсгүй “Ертөнцийн мисс”-ээр шалгарлаа

7a6d3e89530e5871originalАНУ-ын Флорида муж улсад зохион байгуулсан “Ертөнцийн сайхан бүсгүй 2014” гоо сайхны уралдаанд Колумбын мисс Паулина Вега түрүүлжээ. Энэхүү наадмыг 62 дахь жилдээ зохион байгуулсан ба 88 улсын гоо бүсгүйчүүд оролцсон байна. Ертөнцийн сайхан бүсгүйгээр шалгарсан Паулина Вега 1993 онд Колумбид төрсөн ба Боготагийн их сургуулийн оюутан ажээ. Ертөнцийн сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг Америкийн тэрбумтан Дональд Трамп ивээн тэтгэдэг юм. Паулинад 300 мянган ам.долларын үнэтэй үнэт чулуун чимэглэл бүхий 411 грамм цагаан алтан титэм гардуулжээ. Мөн Нью-Йорк хотод нэг жил амьдрах эрхийн бичиг олгосон байна.

COLOMBIA-MISS COLOMBIA-CONTEST

 

www.unen.mn

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …