Жолооч та камерын бичлэг шүүлгэхдээ

Picture1Та хяналтын камер шүүлгэхийг хүсвэл хууль хяналтын байгууллагаас Замын хөдөлгөөний удирдлагын төвд хандсан албан бичиг авчиран шүүлгэнэ.

Жич: Хяналтын камер нь 4 зүгт ээлжлэн хянадаг бөгөөд тухайн үеийн үйл явдлын дүрс бичлэг бичигдээгүй байх магадлалтай мөн яг одоо болж байгаа  замын саад, аваар ослыг татаж хараад тухайн тээврийн хэрэгслийн  улсын дугаарыг харах боломжтой байдаг. Хяналтын камерын дүрс бичлэг бичигдээд өнгөрсөн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харах боломжгүйг анхаарна уу.

Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 08.00-17.00

Цайны цаг 12.00-13.00

Утас: 7011-1642, 7011-1645

Замын хөдөлгөөний ерөнхий байдлыг харах  камерын хүчил чадал
•Фиксел: 410’000,
•33 дахин татах

Эргэлтийн өнцөг:

•2 хажуу тийш 360 градус,
•дээш 15 градус, доош 60 градус,

Эргэлтийн хурд:

•2 хажуу тийш 60 градус/сек
•Дээш доош 40 градус/сек
•Жин: 30кг
Тухайн өдрийн бичлэгийг 27 өдрийн турш хадгалдаг.
 Picture2
Хурдны зөрчил илрүүлэгч:

Тухайн замаар явсан бүх машины зургийг авах ба хурд хэтрүүлсэн

машиныг тусад нь ялгана, 1 секундын бичлэг хийнэ.

Мөн шөнийн буюу харанхуй үед зураг авах гэрэлтүүлэгчтэй /спичктэй/ гэрэлтүүлэгч

нь 10 сая зураг дарах боломжтой.

–  250 км/ц хүртэл хурдыг хэмжинэ.

–  (-50) -,  (+50) хэмд ажиллах боломжтой.

Гэрлэн дохионы зөрчил илрүүлэгч:

Улаан гэрлээр гарсан машиныг мэдэрч

зургийг авна, 1 секундын бичлэг хийнэ.

Мөн шөнийн буюу харанхуй үед зураг авах

гэрэлтүүлэгчтэй /спичктэй/ гэрэлтүүлэгч

нь 3 сая зураг дарах боломжтой.

–  250км/ц хүртэл хурдыг хэмжинэ.

–  (-50) -, (+50) хэмд ажиллах боломжтой

 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …