“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг зогсоожээ

Snapshot_2015-01-27_1700463593572712015-01-27-16-00[www.urlag.mn]Монголын уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол уран бүтээлийг радио, телевиз, цахим орчин, киноны зах зээлд нэмэгдүүлэх зорилготойгоор өнгөрөгч онд “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөлийг засгийн газраас баталсан билээ.

   Улсын их хурлаас баталсан 2015 оны Улсын төсвийн тухай хуульд тусгагдаж, Засгийн газрын 2014 оны 252-р тогтоолоор 5 тэрбумын төсөвтэйгээр батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил өнгөрсөн намар эхэлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн төслөө авч эхлэхээр олон нийтэд зарлагдаж сүр дуулиантаагаар нээлтээ хийж байсан энэхүү төсөл яам нь татагдан буугдсан, төсөв мөнгө байхгүй гэх үндэслэлээр өдгөө бүрэн зогсжээ.

   IMGS9204_zpsc3c72ed6Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрийг батлаад удаагүй байгаа ч бүрэн зогсоосон гэхэд нь итгээгүйдээ “Соёл урлаг хөгжүүлэх сан”-гийн захирал Н.Батмөнхтэй уулзаж тодруулахад “Төр мөнгөгүй байна гээд, төслийн санхүүжилт хийгдэхгүй болсон. Тэгээд л овоо явж байсан ажлууд нь нам зогссон доо” гэлээ. Ийнхүү сүр дуулиантайгаар батлагдлаа, хэрэгжиж эхэллээ хэмээн зарлагдаад байсан бүхэл бүтэн үндэсний хөтөлбөрийг эхлүүл хэмээчихээд өдгөө яам нь байхгүй болсон гээд санхүүжилт хийхгүй зогсоож байгаа нь тун харамсалтай. Ингээд мөнгөгүй төрийн, соёл урлагт хайргүй улс төрчдийн балгаар үндэсний хөтөлбөр зогсож, хүүхэд залуучууд маань үндэсний гэсэн бүхнээ соргог оюундаа тунгааж чадахгүйд хүрлээ.

   Уншигч танд өнгөрөгч оны 11-р сарын 24-нд “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр нээлтээ хийж, төслөө авч эхэлсэн талаар нийтлэгдэж байсан мэдээллээ дахин хүргэж байна. Та ЭНД дарж уншаарай.

Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …