“Монголд үйлдвэрлэв 2015” Цагаан сарын үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр болно

b6855ed4252a9cd83e2b7dadc78adfbdАж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр 12:00 цагаас Мишээл экспо төвд болно. 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг дуустал  Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор “Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд нийт 130 гаруй Аж ахуй нэгж, үйлдвэр эрхлэгчид оролцоно. Монголын уламжлалт цагаан сарын баяраар дотоодын үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засч, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хайртай дотны хүндээ гарын бэлэг барьж үндэсний хувцасаар гангарахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа юм. Төвийн зургаан дүүрэгт дараахь байршилд “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа болж байна.
1. Баянзүрх “Скай” их дэлгүүрийн гадна талбай
Бөхийн өргөөний гадна талбай
“Тэнгэр” бөөний худалдааны төв
2 .Сүхбаатар Цэрэндоржийн гудамж гадна талбайд
3. Чингэлтэй Тусгаар тогтнолын талбай  Урт цагааны зүүн тал гадна талбай
4. Баянгол “Leon tower”
5. Хан-Уул “Скай трейдинг”
Номингийн бөөний худалдааны төвийн дотор   Home плазагийн дотор талбай
“Номин Их дэлгүүр”
6. Сонгинохайрхан “Silver” худалдааны төвийн дотор талбай
“Сувдан төв”-ийн дотор талбайд  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …