“Монголын алтан хоолойтнууд” тоглолт удахгүй эгшиглэнэ

fba0f5b351fe1f8doriginal5994040422015-01-28-09-41[www.urlag.mn]Монголын дуурийн шилдэг найман гоцлол дуучид өөрсдийн уянгалаг хоолойгоор үзэгч түмэнтэйгээ уулзах гэж байна. Тэд ирэх сард “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо хийхээр болсон байна. Өнгөрөгч онд тус тоглолтоо ОХУ-ын Их театрын тайзнаа тоглож байсан билээ. Дуурийн дуучин бүрийн мөрөөдөл болсон энэхүү тайзнаа өмнө нь АЖ Ц.Пүрэвдорж, Зууны манлай дуурийн дуучин, АЖ Х.Уртнасан нар гарч байжээ. Түүнээс хойш 30 жилийн дараа монголчууд дахин “Их тайз”-наа гарахаар болж байгаа юм.

    Тоглолтод МУГЖ Э.Амартүвшин, Ө.Уянга, гоцлооч Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар оролцох бөгөөд энэ удаа П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн ари, дуэтыг “Их театр”ын тайзнаа эгшиглүүлэх аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999, 98018811. 95469964, Касс:70118187

unuudur_sonin_10-21-094925-5460302235604947952015-01-28-09-42[www.urlag.mn]

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

“Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн …