S4” хамтлаг “You can” тэмцээний шилдэгээр тодорлоо

32_71d00f26a37219403c8abd7d9f636f2e3560cb99Манай сонгодог урлагийнхан олон улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож нутаг нэгтнүүдээ баярлуулдаг. Тэгвэл тэдний энэхүү амжилтын буухиаг рок попын залуу хамтлаг дуучид үргэлжлүүллээ.

       Тодруулбал поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “you can” олон улсын дуучдын тэмцээнд оролцож 8000 гаруй залуусаас шилдэг 14-т үлдэж шилдэг хамтлагаар тодорсон байна.  Тус тэмцээний хувьд Жил бүрийн 10 сараас дараа оныхоо 2 сар хүртэл явагддаг байгаа. Энэ жилийн тэмцээн нь 6 дахь жилдээ зохион байгуулагдсан. You can олон улсын тэмцээн нь 3 үе шаттайгаар зохион байгууллагддаг бөгөөд босог өндөртэй , оролцож байгаа уран бүтээлчидээс нилээдгүй ур чадварыг шаарддаг байгаа.

      Оролцож байгаа уран бүтээлчидийн хувьд дуэт, соло, хамтлагаараа оролцож байгаа уран бүтээлчид ч байсан. Эхний шатны шалгаруулалт өнгөрсн оны 12 сард  болсон бөгөөд эхний шатанд 8000 гаруй залуус оролцсон байна. Энэ жилийн тэмцээнд Испани Солонгос, Япон, Аргентин,Орос, Америк Австрали тэргүүтэй олон орны уран бүтээлчид оролцсон байна. Харин манай улсаас поп акапеалла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус эх орноо төлөөлөн оролцсон.

     Тэдний хувьд “Хөх хот” болон “Бээжинд” алдартай “Эргүна” хамтлагийн тоглолтонд урилгаар оролцох гэж явахдаа тус тэмцээнд оролцох саналыг авсан. Тоглолтын бэлтгэлйн хажуугаар тэмцээний бэлтгэл хийх хугацаа хэдийгээр богинохон байсан ч “S4” хамтлагийн залуус маш амжилттай оролцож чадсан юм. Учир нь эхний шатанд 10 шүүгч байсан.Тэмцээний журам бол оролцогч уран бүтээлчид зөвхөн хятад дууг 1 минут 30 секундын дотор дуулах ёстой байгаа.

     downloadЭнэ хооронд нь тэмцээний 10 шүүгч тэнцлээ гэсэн оноог өгөх ёстой байсан бөгөөд S4 хамтлагийг дуулж эхлэхэд тэмцээний 10 шүүгч бүгд  хамгийн өндөр оноог өгч , хамгийн шилдэг үзүүлбэр боллоо  хэмээн үнэлсэн байна.

     Эхний шатандаа “Төвдийн өндөрлөг уулс” нэртэй дууг дуулсанаас гадна тэд өөрсдийн уран бүтээлээсээ дуулж сонирхуулсан нь тэнд байсан үзэгчидэд ихээхэн таалагдсан байна. Эхний шатанд 8000 гаруй залуусаас 2-р шатанд 140 хүн үлдээсэн. Тэмцээний шалгуур дуучдын дуулах ур чадвараас гадна, үзүүлбэрээ үзүүлж байгаа шийдлийг ихээхэн харсан байна. Харин Тэмцээний 2-р шат энэ сарын 24-нд болж дэлхийн олон орны уран бүтээлчид Бээжин хотноо цуглаж өрсөлдсөн.

    Испани Солонгос, Япон, Аргентин,Орос, Америк Австрали тэргүүтэй 140 гаруй орны уран бүтээлчидийг 2-р шатанд өрсөлдүүлж 14 хүнийг сүүлийн шат буюу финалд үлдсээсэн. “S4” хамтлагийн хувьд монголоос анх удаагаа энэхүү тэмцээнд оролцож сүүлийн шат буюу 140 орны уран бүтээлчидээс шилдэг 14 багтсан амжилтыг үзүүллээ.

     Энэхүү  тэмцээнд алдарт “Эргүна” хамтлагийн дуучин Нарсу S4 хамтлагийн тэмцээний уралдааны шалгаруулалтанд продюссерийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэмцээний сүүлийн шат буюу финал энэ сарын 26-нд болсон бөгөөд тэдний хувьд шилдэг хамтлаг болсон юм. Тэд ирэх онд Хөх хот болон бээжинд хэд хэдэн тоглолтонд оролцохоор төлөвлөсөн байна. Мөн дашрамд дуулгахад тэдэнд Бээжин болон Шанхайн томоохон менежментийн компаниудаас хамтран ажиллах саналыг тавьжээ.

www.undesten.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …