Цөсний чулууг энгийн аргаар гаргах аргууд

13c716075cb17394originalМанай Монголчууд өөх тостой хоол унд ихэвчлэн хэрэглэдэг учир бараг хүн бүр цөсний чулуутай байдаг. Цөсний чулуу нь цөсний сувгын бөглөрөлд хүргэж амь насанд шууд заналхийлдэг маш ноцтой зүйлс юм. Цөсний чулуу нь хүний хоол боловсруулах системийн үйл ажиллагааг алдагдуулна. Улмаар таны зүс царайг цохийсон хөх болгож, нүүрээр яр шарх гарах үндэс болдог. Иймээс энэ зүйлээс мэс ажилбаргүйгээр ангижрах аргыг (Сэтгэлзүйч Ц.Зэсэнхүү) миний бие өөрийн өчүүхэн оюун, сурсан мэдсэн зүйл, туршлагын хүрээнд судалж мэдсэнээ хүргэж байна. Энэнтэй төстэй аргуудыг та бүгд бас сонсож байсан байх би бас тэр аргуудыг судалсан бөгөөд зарим маш өрөөсгөл талруугаа хандсан болхыг олж тогтоосон тэдгээр зүйлсийг нь хассан байгаа. Энэ арга нь ихэнх хүмүүс дээр болж байгаа билээ. Хэрэв энэ таньд бас тус болох юм бол заавал үр дүн болоод явцынхаа талаар мэдэгдээрэй. Утас: 98647015. Хүмүүсийн тусын тулд зүйл учир энэ аргыг үнэгүйгээр тавьж байгааг ойлгож зовж шаналлаж байгаа хүмүүст нь хүртэл дамжуулж өгнө үү. Ингэснээр таны эргэн тойрны хүмүүс эрүүл саруул болж энэ буян нь таньд эргэн ирнэ гэдэгт итгэж байна.
Цөсний чулуу нь хор хавдарыг үүсгэгч нэг том хүчин зүйл юм байна.

Миний гадаад болон дотоодын хорт хавдараар өвдөж байгаа байсан хүмүүсээс авсан судалгааны явцад нэг сонин зүйлтэй тохиолдсон нь бүх хорт хавдартай хүмүүс цөсний чулуутай байсанд байгаа юм. Зүгээр их үү? бага уу? гэдгээрээ ялгарч байсан шүү.Цөсний чулуутай байх хамгийн энгийн шинж тэмдэг нь та цадталаа холлосны дараа гэдэс чинь дүүрээд та хоолоо шингээж чадахгүй юм шиг мэдрэгдэх ба улмаар цаашлаад бөөр орчмоор өвдөх юм бол та цөсний чулуутай байж магадгүй гэж үзэх хэрэгтэй. Ийм тохиолдолд энгийн ЭХО-д харуулхад л танийг цөсний чулуутай эсхийг шууд хэлээд өгөх болно.

Хэрэв та цөсний чулуутай бол түүнийг орчин үеийн анагаах ухаан цөсийг тань авах замаар энэ асуудалыг тань шидэж байгаа билээ. Гэхдээ өөрий эрхтэнээсээ сална гэдэг аюултай асуудал юм. Цаашдаа бүх биеийн үйл ажиллагаанд маш хортой зүйл юм.
Иймээс энэ энгийн хялбар аргыг та бүгдэд хүргэж байна. Эмчилгээ ердөө 6 өдөр л үргэлжилнэ.

Заавар:
1. Эхний 5-н өдөр:
 Өдөр бүр 1,5 литр алимны цэвэр 100% шүүс(монгол шүүс биш шүү, орос оригнал шүүс нь дээр) ууна. Энэ хугацаанд өдөрт 3 хооллоно. Өглөөний цай өглөө 8-9 цагт, Өдрийн цай өдөр 13-14 цагт, Оройн хоол орой 19-20 цагт байна. Үүнээс өөр цагт хоол идэхгүй ба ам үнэхээр цангаж байвал л бага хэмжээний цэвэр ус (рашаан, минерал ус ууж болохгүй. АПУ-гын цэвэр ус тохиромжтой байна лээ) ууна. Өглөөний цайнаас 30 минутын дараа 500 грамм, өдрийн хоолноос 30 минутын дараа 500 грамм, оройн хоолноос 30 минутын дараа 500 грамм алимны шүүсээ ууна. Урьд өмнө иддэг байснаас арай бага хэмжээний хоол иднэ. Тослог хоол идэхгүй(бууз, хуушуур, чанасан мах зэрэг). Аль болох ногоо будаа зэргээр хооллоно.
2. 6 дахь өдөр огт хоол идэхгүй.
Ам үнэхээр цангаж байвал л бага хэмжээний цэвэр ус (рашаан, минерал ус ууж болохгүй. АПУ-гын цэвэр ус тохиромжтой байна лээ) ууна.
3. 6 дахь өдрийн оройны 18 цагт нэг амны халбага магнезум сульфат(magnesium sulphate)(аптекаас авна) нэг стакан буюу 200 грам халуун устай ууна

4. 6 дахь өдрийн оройн 20 цагт мөн адил нэг амны халбага магнезум сульфат(magnesium sulphate)(аптекаас авна) нэг стакан буюу 200 грам халуун устай ууна.

5. 6 дахь өдрийн оройн 22 цагт хагас стакан буюу 100 грамм Оливын тос(наран цэцэгийн тос биш шүү. Худалдааны газраас сайтар асууж байж аваарай. Аль болох оригнал тос олоорой. Итали бол сайн.) мөн хагас стакан буюу 100 грамм нимбэгний шүүс(монгол шүүс биш шүү. Хамгийн дээр нь хэдэн ширхэг шинэхэн нимбэг худалдаж аваад шүүсийг нь шахаад авах нь дээр) авна. Энэ хоёрыг нийлүүлээд сайтар хутгаж байгаад уух хэрэгтэй.

6. Дараа нь сайтар унтах хэрэгтэй ба маргааш өглөө нь та гүйлгэж магадгүй ба таны өтгөнтэй хамт ногоон өнгийн чулуу(ихэнхдээ хөвж байдаг. Заримдаа 10 ширхэг хүртэл гарах нь бий) гарна.

Хэрэв таньд цөсний чулуу байхгүй ч гэсэн та үүнийг хийхэд илүүдэхгүй.

Энэ цэвэрлэгээ нь таны цөсийг цэвэрлэж таны гэдэс дотрын үйл ажиллагаанд сайнаас гадна таны зүс царайг толигор болгох ба нүүрээр гардаг зүйлсийг чинь арилгах маш тустай арга юм.
Кофе цөсний чулуужилтаас сэргийлдэг

Харвардын эрдэмтэд өдөрт 2-3 аяга кофе уух нь цөсний чулуу үүсэхийг 30-40 хувь,  харин дөрөв бас түүнээс олон аягыг уух нь цөсний чулуу үүсэхийг 50 хувь багасгадаг болохыг тогтоожээ. Кофе кофеин 0,6-2,4 агуулдаг байхад хлорогены хүчил 7-8 хувь байдаг аж. Энэ нь төв мэдрэлийн тогтолцоог сэргээх, тайвшруулах үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлнө. Насанд хүрсэн хүний хоногт уух кофений тун 0,3-1 граммаас хэтрэх учиргүй.

Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …