30 шахам насандаа тэнгэрт харван одсон жүжигчин Т.Билгүүнийг өнөөдөр 6.30-7.30 цагийн хооронд МҮЭСТО-оос урлагийн салбарынхан болон хүндэлдэг ард олон нь сүүлчийн замд нь үдлээ. Залуу жүжигчинээ сүүлчийн замд нь үдэх ёслолд Монголын урлаг соёлын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болон гэр бүлийнхэн нь оролцжээ.
Талийгаач ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу тус продакшны жүжигчдийн хамтаар машинаар явж байгаад энэ сарын 23-ны өдөр осолдож харамсалтайгаар амиа алдсан юм.
Тэрбээр хэдхэн сарын өмнө нэгэн хошигнолт дууг дүрсжүүлж байжээ.
Монголын хошин урлагт түүний оруулсан хувь нэмрийг үнэлээд баршгүй юм. Тэрээр дөнгөж 30 нас хүрээд харамсалтайгаар амиа алдсан явдалд Монголын ард түмэн гүнээ харамсаж байна.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.