“Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Авъяаслаг, царайлаг, шинэ цагийн шилдэг жүжигчдийн жагсаалтанд дээгүүрт жагсдаг хөөрхөн бүсгүй гурван хүүхдийн ээж билээ. Олон залуусын харцыг булаасан сайхан бүсгүй маань хоёр хүүхдийн ээж болсон ч биеийнхээ галбирыг алдаагүй гуалиг сайхан хэвээр.
“Playboy Mongolia” сэтгүүлээс 2014 оны “Хамгийн халуухан 10 эмэгтэй″-г шалгаруулах интернет санал асуулгаар тэргүүн байр эзэлсэн жүжигчин Б.Баярмаа дахин хөл хүнд болж дөрөв дэхь хүүхдээ тээж байгаа гэнэ. Ямартай ч Монголын кино урлагт мандаж яваа залуу жүжигчин Б.Баярмаад баяр хүргье.
Эх сурвалж: Шуурхай.мн