“МИАТ”-ын хэргийг шүүхэд шилжүүллээ

miat Монголын иргэний агаарын тээврийн хуучин удирдлагуудад холбогдох дайны эрсдэлийн сангийн мөнгийг угаасан хэргийг Нийслэлийн прокурорын газар хянан шалгаж байсан юм. Тэгвэл хоёр хоногийн өмнө хэргийг Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн байна.

Тус хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхон, түүний эхнэр Ү.Цэцэгмаа, мөн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарыг хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч холбогдолгүй гэж үсэн байна. Харин МИАТ-ын хэрэгт “Монголиан Эйрлайнес” компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, “Голомт” банкны VI салбарын захирал Г.Саранчимэг нарыг яллагдагчаар татсан байна.

Тэднийг хуулийн байгууллага Эрүүгийн хуулийн 150.3, 166.3 гэсэн зүйл ангиудаар буруутгажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …