С.Баяр Монголдоо иржээ

bayr s Монгол ардын намын даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан С.Баяр хэд хоногийн өмнө эх орондоо ирсэн байна. Сүүлийн жилүүдэд Монголдоо байхаасаа илүүтэй гадаадад амьдрах болсон түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн таамаглаж байсан ч намаасаа ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах Бага хуралдаа ч оролцоогүй юм.

Тэрээр Канадад эхнэр хүүхдийн хамт амьдарч буй бөгөөд охинтой болсон гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. С.Баяр эх орондоо ирэх болсон шалтгаан нь тодорхойгүй ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэмжихээр ирсэн байх гэсэн таамаг байна. Сүүлийн жилүүдэд гадаадад амьдрах болсон x эх орондоо загас үржүүлгийн ажил эхлүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм билээ. Тэрбээр эх орондоо ирсэн ч олны өмнө ил гараагүй байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …