Тайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Сигийн санаачлагаар Тайпэй дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, НЗДТГ, НСУГ-тай хамтран Тайванийн Хуалень, Тайпей хотуудад зохион байгуулж байгаа “Улаанбаатарын соёлын өдрүүд” үргэлжилж байна. Тайпэй хотын “Жун Шан” концертын танхимд тоглосон “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчдийн концертын эхний хэсэгт морин хуур, уртын дуу, хөөмийн аялгуу эгшиглэж, бийгээ биелэн, үндэснийхээ урлагийн гайхамшигийг бишрүүлсэн бол дараагийн хэсэгт дэлхийн болон үндэсний сонгодог урлагаас толилуулсан юм. 1250 хүний суудалтай танхим үзэгчдээр дүүрэн байсан бөгөөд “Монгол Улсыг их тал, хонин сүрэг, морь унаад давхидаг хүмүүсээр төсөөлдөг байсан. Өнөөдөр энэ бодол маань өөрчлөгдлөө. Улаанбаатарт заавал очиж үзнэ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …