Залуучууд шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавина

786b742b0a3f776113788d93db2b84ffМонголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат тушаал гаргаж “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд аймаг, дүүрэг, сум, хорооны залуучуудын холбоо, залуучуудын зөвлөл, тусгай салбар холбоо, асуудал эрхэлсэн мэргэжлийн хороодын тэргүүн, тэргүүлэгч нарыг хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна. Ингэснээр нийт залуучууд “Шилэн дансны тухай хууль”-ийг сурталчлан таниулах, хяналт тавих, өөрийн орон нутагт гарсан алдаа дутагдал, зөрчлийг тухай бүрт нь илрүүлж “хоточ нохой”-н үүрэг гүйцэтгэх, мөн зөрчихийг завдсан аливаа үйлдэл бүр дээр “шүгэлдэж” сануулах, анхааруулах, олон нийтэд мэдээлж байх үүрэгтэй болж байна. Энэхүү хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хамгийн эрүүл шударга нийгмийн бүлэг нь яалт ч үгүй залуучууд, тэр дундаа аливаа нам эвсэл гэж талцахгүйгээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг МЗХ-ны хувьд цаг үеэ олсон зөв шийдвэр байлаа. Тиймээс залуучууд төсвийн болон орон нутгийн мөнгө төгрөгийг худалч, хулгайч нарт алдахгүйгээр хэрхэн зөв, шударга хэрэгтэй зүйлд зарцуулж, оновчтой, шаардлагатай асуудалд хөрөнгө оруулж буйг хянаж хуулийн хэрэгжилтийг ил тод хэрэгжих боломжийг бүрдүүлэх юм байна.

Шилэн дансны тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж санаачлан УИХ-д өргөн барьж батлуулсан. Улс, орон нутгийн төсөв, улс, орон нутгийн өмч, хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах, энэ чиглэлээр гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилтийг ил тод болгох, олон нийтийн хяналт тогтоох зорилготой энэхүү хууль энэ оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхэлсэн юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …