Найрал дууны урлагийг оюутан залуусын дунд хөгжүүлэх “Акапелла” төсөл хэрэгжинэ

9c12acedb1181c71bigМонголын Залуучуудын Холбоо, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо болон “Гэгээ” продакшин хамтран Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг- II”хөтөлбөрийг дэмжиж дэлхийн сонгодог ба үндэсний, орчин үеийн хэлбэрүүдийг нэгтгэсэн, дуулах урлагийн нэн шинэ төрөл болох найрал дууны урлагийг оюутан залуусын дунд хөгжүүлэх “Акапелла” төслийг хэрэгжүүлэхээрболлоо.

            Төслийн зорилго нь орчин үеийн Монголын эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан урлагийн зах зээлд хамгийн бага өртгөөр үндэс суурь нь тавигдаж хөгжлийнхөө явцад өөрийн үйл ажиллагаа, олон нийтийн дунд олох нэр хүнд, олон улсын түвшинд эзлэх байр сууриараа улам өргөжин тэлж залуу үеийнхний оюунд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж байх мэргэжлийн урлагын байгууллагын эх үүсвэрийг тавих юм.

            Энэхүү  төсөл нь хэрэгжсэнээр найрал дуу буюу олон хоолойгоор дуулах урлаг нь залуусын оюуныг төлөвшүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, спиртлэг бус оюунлаг байх, зорилгодоо тууштай хүрдэг болох, дэлхийн урлагийн гайхамшигт нандин өвийг мэдрэх, нэгдэн нийлж хамт олон болох, багаар ажиллах чадварыг эзэмших, хамгийн гол нь оюуны баясал, сэтгэлийн ариуслыг бий болгох ач холбогдолтой үндэсний оюуны урт хугацааны хөрөнгө оруулалт болж  байгаа юм.

            Монголын Залуучуудын Холбооны дэргэд Улаанбаатар хотод байршилтай Их дээд сургуулиас хөгжмийн сонсгол болон ритм сайтай, авъяастай, уран бүтээлийн идэвх сайтай оюутан залуусыг шалгаруулж үлгэр жишээ болохуйц шилдэг найрал дууны хамтлагийг байгуулж олон нийтэд найрал дууны талаарх мэдэгдэхүүнийг олгох, таниулах шаардлагатай байгаа тул 2015 оны 01 – р сарын 21 – ээс 02 – р сарын 13 – ны хооронд их дээд сургуулиуд дээр сонгон шалгаруулалт явуулах аж.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …