Нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийг бүрэн асаахыг үүрэгдлээ

gereltuulegНийслэлийн Засаг даргын гаргасан “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу

“Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл”, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон дүүргүүд Сар шинийн баярыг угтаж иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангаж ажиллахаар боллоо. Тухайлбал Нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, дүүргүүдийн орон сууц, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг бүрэн асаах, гэр хорооллын гудамж, замын хальтиргаа гулгааг арилгах болон гудамж замуудыг хаасан хайс, хашлага, шон зэргийг чөлөөлж, шуурхай албаны автомашин зорчих нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …