Талбайн теннисний Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүпийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээ тоглолтонд дэлхийн чансааны №2 Мариа Шарапова нутаг нэгт теннисчин дэлхийн чансааны №10 Екатирна Маракова нар тоглосон билээ. Харин Шарапова нутаг нэгт Мараковаг илүүрхэн тоглож 6-3 6-2 харьцаатай буулган авч шигшээ тоглолтонд шалгарсан. Харин нөгөө талаас дэлхийн чансааны тэргүүлэгч теннисчин Серена Виллиамс нутаг нэгт теннисчин болох Мэдисон Кейс нарын хожсонтой нь шигшээд таарч тоглоно. Энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээнд дэлхийн шилдгүүд бүгд оролцож байгаа билээ. Харин Их дуулгын 103 дахь тэмцээн нь Австрали улсад зохиогдож байгаа бас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл болон хос, холимог хос, өсвөрийн ангилалд явагддаг уламжлалтай.
Дэлхийн чансааны №2 Мариа Шарапова
Би шигшээ тоглолтонд шалгарсандаа их баяртай байна. Тамирчид маань ч урд урдныхаасаа хүчтэй оролцож байна. Миний нэн тэргүүний зорилт бол Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлэх. Энэ бүхэн бас намайг өдий зэрэгт хүргэсэн мөн байнга тусалж дэмждэг найз нөхөд, гэр бүлийнхэнтэй баярлалаа гэж хэлмээр байна. Би та бүхнийхээ итгэлийг алдахгүй байхыг хичээх болно.
Эх сурвалж: Ssport.mn