Б.Мөнхзаяа олимпийн эрхээ авчээ

4477777777777Нэгдүгээр сарын 25-ны өдөр Хонгконгт болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах XV удаагийн тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн зайд 11 улсын тамирчидтай өрсөлдсөнөөс ОБЕГ-ын “Аврагч” спортын тамирчин Ж.Олонбаяр 2.22.49 цагийн амжилтаар хүрэл медаль хүртлээ.

Мөн эмэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа IV байрт оржээ. Гэхдээ тэрээр 42 км 195 метрийн зайг 2.38.48 цагт туулж, улсынхаа рекордыг эвдээд зогсохгүй “Рио де Жанейро-2016” олимпийн наадамд оролцох болзлыг хангажээ.

Олимпийн их наадмын марафоны эмэгтэйчүүдийн ангилалд 2.40.00 цагаас дотогш амжилтыг үзүүлсэн тамирчид оролцох эрхтэй аж. Б.Мөнхзаяагийн хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2.38.48 цагийн амжилтаар олимпийн наадамд оролцох болзлыг биелүүлсэн байна. Монгол Улсын рекордыг 2012 онд олимпийн эрх олгох тэмцээнд ОУХМ Б.Отгонбаяр 2.39.47 цагийн амжилтаар эзэмшиж байжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк …