Аймаг, дүүрэг тус бүрийн 3 сая дахь иргэдийг зарлалаа

10958260_785716764799149_624831989_oМонгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий комиссийг өнгөрсөн жил байгуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус комиссийг ахалж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нар орлогч даргаар ажилласан. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулан 2015 оны 01-р сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын хүн ам 2015 оны 1 дүгээр сарын 24-нд гурван сая болж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-31 тоотод оршин суугч Монгол Улсын иргэн  Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын  энэ өдрийн 08 цаг 27 минутад мэндэлсэн охиныг гурван сая дахь иргэнээр тодруулсныг өчигдөр зарласан. Монгол Улс гурван сая дахь иргэнээ 70 сая  хүртэл төгрөгийн  үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнана. Гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан болсон. Эдгээр хүүхдүүдэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс тус бүр гурван сая төгрөгийн тэтгэлэг олгох юм.

Мөн Монгол Улсын гурван сая дахь иргэн тодорсноос бусад аймаг, нийслэлийн дүүрэгт Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр төрсөн нэг чацуутанд 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулах ажлыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга орон нутагтаа зохион байгуулах юм.

“Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий комисс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, аймаг, нийслэлийн дүүрэгт мэндэлсэн 29 чацуутныг зарлалаа.

Гурван сая  дахь иргэн, түүний үе чацуутнуудыг алдаршуулж, мөнгөн тэтгэлгийг ирэх сарын 10-ны дотор олгоно гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэллээ гэж Засгийн гарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

МОНГОЛ УЛСЫН 3 САЯ ДАХЬ ИРГЭНТЭЙ ХАМГИЙН ОЙР МЭНДЭЛСЭН ХҮҮХДҮҮД

Д/д

Аймаг/нийслэл

Эцгийн мэдээлэл

Эхийн мэдээлэл

Төрсөн цаг, минут

Хугацаа

Овог

Нэр

Овог

Нэр

1

Архангай Уртнасан Баянбат Лхавгадорж Лхамдэлгэр

08:21

6 минутын өмнө

2

Баян-Өлгий Мотан Бекболат Алипбай Амандых

12:20

3 цаг 53 минутын дараа

3

Баянхонгор Алтансүх Самдандорж Эрдэнэ-Очир Нямсүрэн

07:49

38 минутын өмнө

4

Булган Болд Мэндбаяр Даваасүрэн Нарангаравуу

08:05

22 минутын өмнө

5

Говь-Алтай Ванчиг Бямбаюу Оохон Ганчимэг

11:41

3 цаг 14 минутын дараа

6

Дорноговь Насанбат Намсрай Лхагвасүрэн Бадамцэцэг

06:00

2 цаг 27 минутын өмнө

7

Дорнод Авирмэд Солонго

06:49

1 цаг 38 минутын өмнө

8

Дундговь Энхзаяа Цэрэндондов Нэргүй Цэрэн

01:07

7 цаг 20 минутын өмнө

9

Завхан Отгонбаяр Алтангэрэл Баярбат Мянганцэцэг

08:22

5 минутын өмнө

10

Өвөрхангай Ганболд Эрдэнэбат Бат-Эрдэнэ Бямбацэрэн

10:40

2 цаг 13 минутын дараа

11

Өмнөговь Энхтүвшин Хатанболд Ганбат Аззаяа

08:27

3 сая дахь иргэнээр тодорсон

12

Сүхбаатар Эрдэнэцогт Эрдэнэбилэг Адъяа Оюундарь

16:50

8 цаг 23 минутын дараа

13

Сэлэнгэ Дамба Гантогтох Шинэбат Долгорсүрэн

14:35

6 цаг 8 минутын дараа

14

Төв Хажнаабай Хайратхаан Тогтолбай Серикгул

13:44

5 цаг 17 минутын дараа

15

Увс Батхуяг Туул

08:23

4 минутын өмнө

16

Ховд Адилхан Серик Хуандых Төлеу

10:33

2 цаг 6 минутын дараа

17

Хөвсгөл Батсуурь Түмэнжаргал Батсүх Хажидмаа

09:58

1 цаг 31 минутын дараа

18

Хэнтий Төрбат Бадамдорж Цолмон Нямцэцэг

11:37

3 цаг 10 минутын дараа

19

Дархан-Уул Хүрэлбаатар Алтангэрэл Халтар Жаргалсүрэн

06:20

2 цаг 7 минутын өмнө

20

Орхон Ганболд Баясгалан Эрдэнэбат Лхагвадулам

09:02

35 минутын дараа

21

Говьсүмбэр* Хүрэлхуяг Цэвэгням Гантөмөр Отгончимэг

17:31

14 цаг 56 минутын өмнө

22

Багануур Ганзориг Нарантуяа

10:30

2 цаг 3 минутын дараа

23

Баянгол Цагаанбаатар Цэрэндаваа Отгонбаяр Золгэрэл

06:43

1 цаг 44 минутын өмнө

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …