Нарны замын зарим хэсэгт 5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл цагийн хязгаарлалттай нэвтэрнэ

p19cprn6lcljr1j2q9u0ah4gii1Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарны замын зарим хэсэгт /Чулуун овооны уулзвараас баруун тийш Нийслэлийн өргөн чөлөөний зүүн тал, Дүнжингаравын замын хойд хэсэг/ бүх жин 5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийг 07.00 цагаас 22 цагийн хооронд явуулахыг хязгаарлах зохион байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж ажиллана. Харин шаардлагатай газруудад замын тэмдэг байрлуулахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хариуцан ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …