Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар томоохон худалдааны төв, захууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан санамж бичгээр хүлээсэн үүргийн дагуу ажиллах буюу зам дагуу байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөн зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг худалдааны төв, захуудын эзэд, удирдлагуудад үүрэг болголоо. Харин Авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулах гэж байна. Өргөтгөсөн худалдаа 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
№ | Дүүргийн нэр | Байршил |
1 |
Баянзүрх |
Скай их дэлгүүрийн гадна талбай |
Бөхийн өргөөний гадна талбай | ||
Тэнгэр” бөөний худалдааны төв | ||
2 | Сүхбаатар | Чингисийн талбай |
Цэрэндоржийн гудамж гадна талбай | ||
3 | Чингэлтэй | Тусгаар тогтнолын талбай |
Урт цагааны зүүн талын гадна талбай | ||
4 | Баянгол | Leon tower |
5 |
Хан-Уул |
Скай трейдингХХК |
Номингийн тав трейд ХХК | ||
Home плазагийн дотор талбай | ||
Улаанбаатар импекс ХХК | ||
6 | Сонгинохайрхан | Silver худалдааны төвийн дотор талбай |
Сувдан төвийн дотор талбай |