Прокурорын байгууллагын тухай хуулийн 40-р зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 тоот зарлигаар Прокуроруудын тангараг өргөх журмыг тодорхойлсон.
Монгол Улсын Ерөнхий прокурорын 2014 оны Б/27 тоот тушаалаар М.Бамбадоржийг УЕПГ-ын ГАТХХ хэлтэст хяналтын прокуророор, Б/10 тоот тушаалаар Б.Дэлгэрмааг МШАТХХ хэлтэст хяналтын прокуророор тус тус томилсон тул дээрх прокуроруудын тангараг өргөх ажиллагаа 2015 оны 01-р сарын 29-ны өдөр 09.00 цагт УЕПГ-ын хүндэтгэлийн танхимд боллоо.
Тангараг өргөх арга хэмжээг УЕПГ-ын Тамгын газрын орлогч Ш.Батаа нээж үг хэллээ.
Энэхүү арга хэмжээнд Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт, ГАТХХХэлтэсийн дарга О.Чулуунбаатар, ГХЭЗТХ-ын дарга Г.Ганзориг, ХМОНХА дарга Т.Сүхбаатар нар байлцаж шинээр томилогдож байгаа прокурорууддаа цаашдын ажилд нь амжилт хүсэж, дурсгалын зүйл гардууллаа.