Жүжигчин О.Дөлгөөн хэнийг “хамтрагч”-аараа сонгосон бол…

dol522283903201501291603“Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил”, “Сүүлчийн шөнө” зэрэг кинонд тоглосон О.Дөлгөөнийг олон түмэн хөөрхөн Дөлгөөн хэмээн өхөөрддөг.  Олон эрчүүдийн хайрыг булаасан эмэгтэй заяаны ханиараа М.Очироо гэх залууг сонгосон. Хосууд өнгөрсөн онд хүүтэй болж О.Ивээлт-Од гэх содон нэрийг хайрласан юм. Залуу хосууд шинэ оныг тус тусдаа өнгөрүүлсэн. Учир юу гэхээр жүжигчин бүсгүй шинэхэн кинонд тоглосон бөгөөд зураг авалтандаа АНУ-руу явжээ.

Тэрбээр “Хамтран амьдрагч” кинонд  Буянаа гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн аж. Энэхүү кинонд “Гоёлын даашинз” кинонд тоглон олны танил болсон жүжигчин О.Цэнгэл тогложээ. Хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн бүсгүй хамтран амьдрагчаараа Л.Баттулгыг сонгосон байна. Харин О.Дөлгөөн хэнийг хамтрагчаараа сонгосон бол.  Гашуун бөгөөд үнэн түүхийг хөгжилтэй харуулж чадсан хэмээсэн уг кино ирэх сард дэлгэцнээ гарч эхлэх юм.

АНА

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …