Баянгол дүүрэг цусны төвийн салбартай боллоо

10341509_972065932821359_7848656562380301973_nДонорын цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжлүүлэх зорилгоор хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар нэгдэж, ЭМЯ, ЦССҮТ, Баянгол эрүүл мэндийн цогцолборын дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу  цус цуглуулах төвийг Баянгол дүүрэгт нээлээ.
Дэлхийн улс орнуудад 1 саяас дээш хүн амтай хотод дунджаар цус цуглуулах хэд хэдэн төвтэй байдаг бол Улаанбаатар хотод зөвхөн суурин нэг төв байгаа нь хангалтгүй юм.
Энэхүү төв ашиглалтад орсоноор цусаа бэлэглэгч доноруудад  үйлчилгээ ойртож, байнгын идэвхтэн донорын тоо нэмэгдэх, цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжрах юм байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …