Морин хуурын чуулгын “ТОРГОНЫ ХЭЭ” цагаан сарыг угтсан дан ардын дууны хөгжмийн бүтээл эгшиглэх гэж байна. Ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон үндэстэн ястны эртнээс дуулагдаж ирсэн ардын дуунуудыг дан хөгжмийн бүтээл болгон найруулан тоглоно. Тухайн дууг үндсэн хэллэг, аяар нь тэмдэглэн тоглуулж ардын хөгжмөөр хөгжимдөх арга зүйтэй нягт уялдаатай хадгалах, ардын дууны арвин их өв санг судлан, сурвалжилж, мартагдаж буй судлагдаагүй дууг нийтэд ил болгон хүргэх, өвлүүлэх зорилготой тайлбарт концерт болох юм. Тоглолтод
- Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн Найрын дуу
- Г.Жамьянгийн найруулга Дүүжий хуар, Сандуйтай мод
- Буриад ардын дуу Э.Оюунтуяагийн найруулга Адуушин
- Буриад ардын дуу Б.Шинэбаярын найруулга Рашаантай юмэ
- Буриад ардын дуу Д.Түвшинсайханы найруулга Заян наваа
- Дарьганга ардын дуу Д.Түвшинсайханы найруулга Торгоны хээ
- Дарьганга ардын дуу Б.Шинэбаярын найруулга Алсын газрын зэрэглээ
- Барга ардын дуу Н.Жанцанноровын найруулга Үхэрт хүйтэн хоёр
- Д.Түвшинсайханы найруулга Баруун монгол дууны цуглуулга
- Б.Шаравын найруулга Говийн жонон
- Б.Шаравын найруулга Халх жонон
- М.Дугаржав, Л.Мөрдорж, Э.Оюунтуяа нарын найруулга Баян монгол
- А.Жамбалсүрэн, Ж.Уранцэцэг нарын найруулга Гоолингоо, Аргагүй амраг
Удирдаач: Д.Түвшинсайхан
Найруулагч: Ц.Батчулуун