Түмэн тэмээний баяр болно

0be50c428ccfac2cbigЖил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр-2015” арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд болох гэж байна. 1997 оноос хойш “Түмэн тэмээ” тэмээ аяллын холбоо санаачлан тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. 18 дахь жилдээ болох гэж буй “Түмэн тэмээний баяр” өвлийн наадмыг  Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулахаар боллоо.

Сүүлийн үед “Тэмээний талаар хэр сайн мэдэх вэ?” гэж хотын залуусаас асуухад “Номноос л зургийг нь харснаас биш амьдаар нь ёстой харж байгаагүй” гэх хүмүүс цөөнгүй  тааралдах болсон. Тэгвэл говийн хаан гэгддэг энэ гайхамшигтай амьтны ашиг тус, уламжлал ёс заншлыг залуустаа таниулах, сурталчлах зорилгоор  МЗХ нь уг  арга хэмжээг дэмжин,  хамтран  ажиллаж  байгаа  аж.

“Түмэн тэмээний баяр” нь дэлхийд ховор хоёр бөхт тэмээг өсгөн хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохиогддог бөгөөд шилдэг менежмент Монголын хамгийн анхны томоохон эвент болж чадсан юм. Тэмээний баяр уламжлал ёсоороо гуравдугаар сарын 6-ны есөн цагаас “Тэмээн фоло-2015” тэмцээний аваргын төлөөх урьдчилсан тоглолтууд явагдах бол 14 цагаас баярын нээлтийн арга хэмжээ албан ёсоор эхлэх аж.

Энд тэмээтэй парад жагсаал, тэмээтэй сайхан хос, тэмээтэй буухиа зэрэг олон сайхан үзүүштэй уралдаан тэмцээн үйл ажиллагаа болох юм. Мөн шагайн харваа, тэмээн фологийн шувтаргын тэмцээн, түүнчлэн “Алтайн хойлог” клубын үйл ажиллагааг танилцуулсан “Тэмээ миний найз” сэдэвт гар зургийн уралдааныг энэ үеэр зохион байгуулж, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа,  “Булган булаг” уяачдын холбооноос зохиодог бооцоотой хурдан тэмээ болон торомны уралдаан зэрэг арга хэмжээнүүд тус тус зохиогдохоор болжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …