Цахим газар өмчлөлийн 2 дугаар ээлжийн бүртгэл үргэлжилж байна

p19cs9tvmd1snhnc6hbn1qfj1r1g1Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж 1 дүгээр сарын 26-ны өдөр эхэлсэн. Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжинд дараахь 8 байршилд газар өмчлүүлнэ.
Шинэ 5 байршил
Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой 3407 нэгж талбар
Баянзүрх, Их цуурайн ам                                        178 нэгж талбар
Баянзүрх, Бага цуурайн ам                                      154 нэгж талбар
Багануур, Тариан булаг 2-р хэсэг                           6170 нэгж талбар
Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг                 2479 нэгж талбар
Хуучин 3 байршил
Сонгинохайрхан, Соёондын ам                                249 нэгж талбар
Багануур, Тариан булаг 1-р хэсэг                            990 нэгж талбар
Багахангай, Бор-Үзүүр                                              192 нэгж талбар
Нийт:    13819 нэгж талбар
Дээрх 13819 нэгж талбарт 2015 оны 01 сарын 26-ны өдрөөс 02  дугаар сарын 09-ний өдрийг дуустал цахим системээр иргэдийг бүртгэнэ. Ингэхдээ Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоол, журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болж бүртгүүлсэн, өөрийн нэр дээр ямар нэгэн газар өмчилж аваагүй бүх иргэн бүртгүүлэх бүрэн боломжтой. Мөн дээрх хугацаанаас /2013.05.30/ хойш шинээр төрсөн иргэн бүртгүүлж болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрчлөгдсөн тогтоолын дагуу шинээр төрсөн иргэн цахим системээр сонгогдож газартай болсон тохиолдолд түүний эцэг, эх нь 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд шилжин ирсэн бол газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Цахим системээр газар өмчлөх хүсэлтэй иргэд заасан хугацаанд багтаж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын Газар өмчлөх цахим системийн бүртгэл гэсэн цэсэнд хандаж, ерөнхий заавартай сайтар танилцан бүртгүүлээрэй. Бүртгэлтэй холбоотой асуудлаг 1800-1285, 11 320248 утсаар лавлаарай  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19cs9tvme1duj31d198o2b8sb03 p19cs9tvmelg529ofdgt7g1imd4

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …