2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар
МОНГОЛ УЛСАД
Томуу, томуу төст өвчин өмнөх оны мөн үеэс 6,1 тохиолдлоор бага байна
1 дүгээр сарын 19-нөөс 25-ны хооронд улсын хэмжээнд 158.719 хүн амбулаториор үйлчлүүлсэний 12.832 (8.1%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 0.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.0 хувиар бага, 10.000 хүн амд 48.0 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 7.5, өмнөх оны мөн үеэс 6.1 тохиолдлоор бага байна.
График. Томуу, томуу төст өвчин, улсын хэмжээнд
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал “хэтрээгүй” буюу 669 орон дээр 574 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна. Чингэлтэй ЭМТөв 24.6 хувь, БНЭМТөв 2.9 хувь, ХУНЭ 2.5 хувиар бага зэрэг хэтэрсэн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: ЭХЭМҮТ
Мал, амьтны галзуу өвчин бүртгэгджээ
Дорнод аймгийн Сэргэлэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд малын галзуу өвчин бүртгэгдсэн байна. 2014 оны сүүлчээс одоог хүртэл 14 аймгийн 33 суманд мал, амьтны галзуу өвчин бүртгэгдсэн байна.
Мал, амьтны галзуу өвчний тархалт, 2014 оны сүүлчээс одоог хүртэл
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдварын мэдээ
2015 оны 1 дүгээр сарын 28-ныөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22161 хүн өвчилж, 8859(39%)нас барсан байна. 1 дүгээр сарын 21-ээс хойш 371 шинэ тохиолдол, нас баралт 168 хүнээр нэмэгджээ(хавсралт).
Нийт 846 эрүүл мэндийн ажилчид өртөж, 506 (59.8%) нас баралттай байна.
Эх сурвалж: ДЭМБ