Өсвөрийн цагдаагийн бүлгийн тамирчид таеквондогийн тэмцээнд амжилттай оролцлоо

14225920931“Эрин гүрэн” ХХК-ийн нэрэмжит “Эрдэнэт чемпион 2015” олимпын таеквондогийн анхдугаар тэмцээн 2015 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотын Хангарьд спортын ордонд зохион байгуулагдаж, 25 клубын 300 гаруй тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн тулааны төрлөөр 27 жингийн ангилалаар өрсөлдөв.

Тус тэмцээнд Хамгаалалтын газрын өсвөрийн цагдаагийн бүлгийн “Харцага дожо” дэвжээний 17 тамирчин оролцож, Төрийн хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Хатанбаатар дасгалжуулагчаар ажиллаа.

Тэмцээний дүнгээр тус клубын тамирчин хүүхдүүд 5 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль авч, багын дүнгээр хоёрдугаар байранд шалгарч, цом, Өргөмжлөлөөр шагнагдлаа. Үүнд:

Бага насны ангилалд:
1. Эмэгтэй 36 кг Д.Номин-Эрдэнэ алтан медаль
2. Эмэгтэй 39 кг Э. Амина мөнгөн медаль
3. Эмэгтэй 39 кг Г. Отгончимэг хүрэл медаль
4. Эмэгтэй 42 кг Д.Чанцал хүрэл медаль
5. Эрэгтэй 38 кг Д.Амарсайхан мөнгөн медаль
6. Эрэгтэй 32 кг Г.Ганхүү хүрэл медаль
7. Эрэгтэй 46 кг Д.Дэлгэрмөрөн алтан медаль

Өсвөр насны ангилалд:
1. Эмэгтэй 45 кг Ө.Номинзул алтан медаль
2. Эрэгтэй 45 кг Ц.Түвшинзаяа алтан медаль
3. Эрэгтэй 55 кг Д.Түвшинзаяа хүрэл медаль
4. Эрэгтэй 59 кг Д.Анхбаяр алтан медаль

Насанд хүрэгчийн насны ангилалд:
1. Эмэгтэй 56 кг Б.Мөнхтуяа алтан медаль тус тус авлаа.

“Монголын таеквондо” холбооноос тус “Харцага дожо” клубыг холбооны тэргүүний клуб болохыг тодорхойлон баяр хүргэж, энэ оны 9 дүгээр сард нэрэмжит тэмцээн зохион байгуулах эрх олгосон байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …